Танилцуулга

Эрхэм зорилго

Багш, хүүхдийг хөгжүүлсэн “Улсын тэргүүлэх цэцэрлэг” болно.

Уриа

Сайн харилцаа, сайхан орчин, сонирхолтой тоглоом-амжилтын үндэс.

Танилцуулга

Одоо 37 багш, ажиллагсадтай. 10 бүлэгт 450 гаруй хүүхдийг хүлээн авч сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Манай цэцэрлэг мэргэжлийн багшаар 100% хангагдсан. Багш, удирдах ажилтны дунд зөвлөх багш 1, тэргүүлэх багш 1, заах аргач зэрэгтэй багш 5 ажиллаж байна. Нийт багш нарын 50% нь мэргэжлийн зэрэгтэй.

Багш, удирдлагын бүрэлдэхүүнд Боловсрол судлалын ухааны доктор 1, боловсрол судлалын магистр 3, бакалаврын зэрэгтэй 8 багш ажиллаж байна.

Тус цэцэрлэгт төрийн шагнал Алтан гадас одонт -1 багш, хөдөлмөрийн хүндэт медальт -4 багш, туслах багш, Боловсролын тэргүүний ажилтан-7, Соёлын тэргүүний ажилтан-1, БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”-9, Аймгийн тэргүүний ажилтан-7, Чойбалсан хотын тэргүүний ажилтан -17 ажилладаг.

Манай цэцэрлэгийн төрийн шагналтнууд

Алтан гадаст одонт багш Л.Оюунтуяа Хөдөлмөрийн хүндэт медальт эрхлэгч Х.Нарантуяа

Манай цэцэрлэгийн боловсролын тэргүүний ажилтнууд

Эрхлэгч Х.Нарантуяа Арга зүйч Г.Дэлгэрмаа Багш Л.Туяа Багш Ж.Алтантуяа
Багш Л.Оюунтуяа Багш Р.Баярмаа Багш Д.Болорчимэг

 

Сэтгэгдэл