Багш нар

Тус цэцэрлэгт арга зүйч 1, бүлгийн багш 10, дуу хөгжмийн багш 1 ажилладаг. Үүнээс

төрийн шагналт Алтан гадас одонтой багш Л. Оюунтуяа, хөдөлмөрийн хүндэт медальтай багш Л. Туяа, туслах багш С. Үржинцэцэг,арга зүйч Г.Дэлгэрмаа нар ажилладаг.

Мэргэжлийн заах аргач зэрэгтэй 5 багш ажилладаг. Үүнд : багш Д. Болорчимэг, Р. Баярмаа, Ж. Алтантуяа, Б. Долмаа, Л. Туяа, Л. Оюунтуяа нар бусдыгаа манлайлан ажиллаж байна.

Багш нарын дунд:

  • арга зүйн баг
  • үнэлгээний багуудтай.

Багш нарыг чадваржуулах, боловсролын зэргийг ахиулахад анхаарч жил бүр багш нарыг боловсролын зэрэг ахиулах сургалтанд хамруулж ажилласан. Үүний үр дүнд 2014 онд 2 багш, 2015 онд 2 багш, 2 туслах багш бакалаврын зэрэгтэй, 3 багш магистрын зэрэгтэй төгссөн. Үүний үр дүнд 9 багш, туслах багш боловсролын зэргээ ахиулсан.

2017 оны байдлаар нийт багш, удирдах ажилтны 1 буюу 8% нь доктор, 4 буюу 31% нь магистр, 6 буюу 46% нь бакалавр, 2 буюу 15% нь тусгай дунд боловсролтой багш ажиллаж байна. Үүний зэрэгцээ 2 туслах багш бакалаврын зэрэгтэй төгсөж нөөцөнд ажиллаж байна.

            Багш нарын мэргэжлийн зэргийг жил бүр ахиулж ажилласан.

2014 онд 1 багш зэргээ ахиулж  тэргүүлэх зэрэгтэй болсон.

2014 онд 1 багш заах аргач зэрэг,

2015 онд 1 багш заах аргач зэрэг,

2016 онд 2 багш шинээр заах аргач зэрэг авч 2 багш зэргээ сунгуусан.

2016 оны байдлаар 1 зөвлөх багш, 1 тэргүүлэх багш, 6 заах аргач багш ажиллаж байна. Зэрэгтэй багшийн эзлэх хувь 67% нь мэргэжлийн зэрэгтэй багш ажиллаж байна

Үүнийг графикаар харуулбал:

Багш нарын мэргэжлийн мэдлэг, заах арга ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч үндэсний, бүсийн, орон нутгийн, ажлын байран дээрх сургалтуудад багш, ажилчдыг хамруулан ажилласан.

 Багш нарын заах арга, ур чадварыг хөгжүүлэх, шилдэг арга зүйтэй багш шалгаруулах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилгоор багш нарын дунд сар бүр хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйд суралцахад зөвлөгөө өгч ажилласнаар цөм хөтөлбөр хэрэгжүүлэх 4-р бүсийн цэцэрлэгийн багш нарт багш Д. Болорчимэг, , дуу хөгжмийн багш М. Ганболд, багш                      Р. Баярмаа,  туслах багш С. Үржинцэцэг, Н. Болортунгалаг нар шилдэг арга зүйтэй багшаар шалгарч, Матад, Дашбалбар, Хөлөнбуйр, 11, Шинэхөгжил, Бүжин цэцэрлэгийн багш, туслах багш нарт туршлагыг нь түгээн дэлгэрүүлсэн.

 

Сэтгэгдэл