Гадна орчны тохижилт

Гадна тоглоомын талбайд хүүхдийн хөдөлгөөний хөгжлийг дэмжсэн, тэдний сонирхол хэрэгцээнд нь нийцсэн 2 ширхэг иж бүрэн тоглоомтой.

Дугуй ашиглан 7 ширхэг цэцгийн мандал, чулуугаар зүүн талын хаалганы 2 талаар 6 цэцгийн мандал, 6 анги модон цэцгийн мандлыг 3 давхар болгон цэцэг тарив.

5 төрлийн 85 мод шинээр тарьж, цэцэрлэгийн эргэн тойрон 150 м2 талбайд мандлын цэцэг тарьсан. Нийт 15 төрлийн цэцгийг шинээр  78 мандалд тарьж ургуулж, цэцгийн нэр төрлийг олшруулав.

Хүүхдийн хөдөлгөөний хөгжлийг дэмжин цэцэрлэгийн гадаа талбайн цардмал зам дээр хөдөлгөөн, оюун ухаан, сэтгэхүй хөгжүүлэх 28 тоглоомыг эцэг эхийн оролцоотой зурж бэлтгэн хүүхдийг тоглуулж байна.

 

 

Сэтгэгдэл