Үйл ажиллагаа, орчин

“Сайхан орчин, сонирхолтой тоглоом, сайн харилцаа- ногоон ирээдүй” уриа бүхий  конструктивимын онолд суурилсан, өөрийн  цэцэрлэгийн  онцлог байдалд тулгуурлан хүүхэд багаасаа цэцэг ургамал, амьтад, шувуу зэргийг хайрлан хамгаалах, үзлийг төлөвшүүлэх үзэл баримтлалыг боловсруулан ажиллаж байна.

Өөрийн цэцэрлэгийн онцлогт нийцүүлэн боловсруулсан байгалийн тухай үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэгийн эдэлбэр газраас жил бүр арнитик 70-220 кг, интоор 11 кг, нохойн хошуу, чацаргана хураан авч хүүхдийг витаминжуулах үйл ажиллагаанд хэрэглэдэг.

Гадаа талбайд нийт 946 м2 талбайг зүлэгжүүлсэн. Үхрийн нүд, интоор, үрэл, чацаргана, мойл, нохойн хошуу, давжаа алим зэрэг жимсний талбайтай.

Ногоон байгууламж”-ийн ажлын төлөвлөгөөг гарган нийт 469 M2зүлэгжүүлсэн. Дархан-уул аймгийн орхон сумаас 10 ширхэг үхрийн нүд авч ирж тарив. Аймгийн ЗД-ын уриалгыг дэмжин “Нэг хүн 1 мод” аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Батсүмбэр сумаас 34 ширхэг голт бор чимэглэлийг модыг авч тарьсан.
6х6 м хэмжээтэй 36 м2 “Туршлагын талбай”-тай. Туршлагын талбайдаа лууван, сонгино зэрэг нарийн ногоо тарьж, үр шимийг нь хүртэн хүүхдийн хоол хүнсэнд өргөн хэрэглэн ажиллаж байна. Хүүхдүүдээр хүнсний ногоон арчлан ургуулж, үзэж харж, амтлаж, барьж, ургалтын явцыг ажиглуулж, зэрлэгийг нь зулгааж, хураах явцад бэлтгэл бүлгийн хүүхдүүд оролцон хөдөлмөрийн энгийн дадал олгож байна.

Цэцэрлэгийн урд хүлэмжинд өргөст хэмх тарьж, хойд хүлэмжинд улаан лооль тарьж, 850 000 орчим төгрөгний жимс, ногоо хураан авч хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэдэг.

 Цэцэрлэгийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, бүлгүүдийн болон цэцэрлэгийн дотоод орчны ногоон байгууламжыг нэмэгдүүлэх, хүүхэд бүр цэцэг ургамалыг арчилж ургуулах, үрсэлгээ хийх, сурч хөдөлмөрлөх таатай, ногоон орчин бүрдүүлэн ажиллаж байна.

Багш, ажилчдын хүчээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилгоор хуучин бассейн байсан өрөөг “Хүүхэд хөгжлийн төв” болгон засварлаж ашиглалтанд оруулсан.

Шинээр байгуулсан “Хүүхэд хөгжлийн төв

“Хүүхэд хөгжлийн төв”-д одоо шатрын дугуйлангийн 25 хүүхэд 2 ээлжээр, сарабон сампингийн дугуйлангийн 25 хүүхэд 2 ээлжээр, IQ-ын дугуйлангын 117 хүүхэд 4 ээлжээр хичээллэж байна.

Хуучин чийрэгжүүлэлтийн өрөө, хувцасны өрөө байсан 2 жижиг өрөөг буулган томсгож “Биеийн тамир”-ын өрөө болгон тохижуулсан.

Одоо 10 анги өглөөний дасгал, биеийн тамирын хөгжүүлэх үйл ажиллагааг зохион явуулж байна.

441000 төгрөгний энгийн хөгжмийн зэмэгийг ОУ-ын Койка байгууллагаас авч хүүхдийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд ашиглаж байна.

“Чийрэгжүүлэлтийн өрөө”-г тохижуулж биеийн тамирын хичээлийн хэрэглэлийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор туслах багш нар өөрсдийн хүч, нөөц бололцоогоо ашиглан цаасан бөмбөг 30 ширхэг, улаан цэнхэр дарцаг 30 ширхэг, бөмбөг 5, хүүхэд татах олс 2 янз,элсний уут, чихмэл бөмбөг, жижиг бөмбөг, теннисний бөмбөг, цохиур гэх мэт хэрэгдэгдэхүүнийг хийж үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Бага насны хүүхдийн хөдөлгөөний хөгжлийг хангах чиглэлээр  иж бүрэн стандарт шаардлагад нийцсэн биеийн тамирын хичээлийн 771177 төгрөгний сургалтын хэрэглэгдэхүүнтэй болов.

Манай цэцэрлэгт Солонгосын Олон улсын сайн дурын КОЙСА байгууллагын сайн дурын гишүүн Тагхегён 2 жил ажилласан. Тоглоомын өрөөний төсөл бичиж багагүй хүчин чармайлтын үр дүнд бодит байдлаар манай цэцэрлэгт нийтдээ 50751540 төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж  бяцхан хүүхдүүд, эцэг эхчүүд талархалтай байна.

Одоо 10 бүлгийн 400 гаруй хүүхэд өдөр бүр хувиарын дагуу “ТОГЛООМЫН ӨРӨӨ”-нд тоглож байна.

Багш, ажилчдын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр 9 төрлийн 11 техник, тоног төхөөрөмж авч багш, ажиллагсдын эрүүл мэндийг сайжруулахад хэрэглэж байна.

Хүүхдийг багаас нь оюуныг нь хөгжүүлэх чиглэлээр шатрын хөгжүүлэх сургалтыг 20 дах жил хичээллүүлж байна. Аймгийн СӨНХ-ийн шатрын аврага шалгаруулах “Талын нүүдэл“ тэмцээнийг зохион байгуулж байгаа нь цэцэрлэгийн уламжлалт ажлын нэг болсон.

 

 

Сэтгэгдэл